2011-06-05 - Зуны даалгавар
Зуны даалгавар
15 сургаал үгийг цээжилж, цээжээр бичиж чаддаг болох
5 ном уншиж тэмдэглэл хөтөлж, үйл явдлын зургийг тусгай дэвтэр гаргаж зурж ирэх
Унших хурдыг нэмэгдүүлж минутад 40-65 үг уншдаг болох, минутын уншлагын тэмдэглэлээ он, сар, өдөртэй нь байнга тэмдэглэж авчрах
100 дотор чөлөөтэй нэмж хасч чаддаг болох, цээжээр бодож сурах, дэвтэр гарган бие дааж бодсон бодолтоо авчрах
Үзсэн харсан сонин хачин зүйл, явсан амарсан газрынхаа тухай өөрийн бодлоор зохион бичиж, зурж, тэмдэглэж ирэх, 10 зохион бичлэг бичиж ирэх
Хүүхэд бүр нэг тасалгааны цэцэг тарьж авчрах
Солих гутлыг бал гардаггүй гутал сонгох
Хүүхэд бүр нэг үлгэрийн ном авчрах
Сургаал үг
Арвайн гурил ус даадаг Аавын бийд хүнтэй танилц
Аавын хүү үг даадаг Агтны бийд газар үз
Аяганы хариу өдөртөө Инээсэн бүхэн нөхөр биш
Агтны хариу жилдээ Уурласан бүхэн дайсан биш
Нэг өдөр танилцаж Ой мод урттай богинотой
Мянган өдөр нөхөрлөнө Олон хүн сайнтай муутай
Нэр хугарахаар яс хугар Эвт шаазгай буга барина
Танилтай хүн талын чинээ Тэнгэрийн муухай олныг зовооно
Танилгүй хүн уулын чинээ Тэнэгийн муухай өөрийгөө зовооно
Уур биеийг зовооно Удмаараа алдаршдаггүй
Уул морийг зовооно Ухаанаараа алдаршдаг
Хүн болох багаасаа Эдээр биеэ чимэхээр
Хүлэг болох унаганаасаа Эрдмээр биеэ чим
Эрдмийг хичээлээр сурдаг Эрдмийн дээд эв
Эрлийг сургаар олдог Эрхмийн дээд эх
Хүн ахтай дээл захтай Эд хураахаар эрдэм хураа
Уруудахад унтах идэх Цувж явсан барнаас
Өөдлөхөд санах сэдэх Цуглаж суусан шаазгай дээр
Сайныг дагавал сарны гэрэл Ах нь сургадаг
Мууг дагавал могойн хорлол Дүү нь сонсдог
Сайхан амраарай.
АУБ. Д.Пүрэвсүрэн