2011-06-05 - Zovlogoo
Гэрийн даалгавар хийх арга
Гэрийн даалгавар хийх аятай таатай орчин бүрдүүлэх
Гэрийн даалгавар хийхийн өмнө 1-2 цаг амарч алжаалаа тайлах
Гэрийн даалгавар хийхэд шаардагдах материал, бусад зүйлийг бэлдэх
Гэрийн даалгавар хийхийн өмнө ангид үзсэн зүйлээ давтаж, сэргээх
Гэрийн даалгаврыг эхлээд ноорог цаасан дээр хийх
30 минут тутамд 10 минут амрах
Олон хичээлийн даалгавар хийхдээ өөртөө тохирсон дараалал тогтоох
Гэрийн даалгавар хийх үедээ бүх анхаарлаа түүндээ төвлөрүүлэх
Гэрийн даалгавар хийж дууссаны дараа түүнийгээ заавал шалгана.
Гэрийн даалгавар хийдэг тогтмол цагтай байх
Гэрийн даалгаврыг өгсөн өдөр нь хийх
Гэрийн даалгаварт сурагч өдөрт дараах цаг хугацааг зарцуулна.
I ангийн сурагч 1-1,5 цаг зарцуулна. Жишээ нь:
Унших хичээлийн даалгавар 15-20 минут
Бичих хичээлийн даалгавар 15-20 минут
Бусад 10 минутаас доошгүй байна.
II-IV ангийн сурагч 1,5-2 цаг. Хичээл болгонд 20 минут
V-VI ангийн сурагчид 2 цаг 30 минут. Хичээл бүрт 20-25 минут
VII-VIII ангийн сурагч 3 цаг. Хичээл тус бүрт 25-30 минут
IX-XI анги 3,5-4 цаг. Хичээл тус бүрт 30 минут
